| |
|
"Амжилтад хүрэхийн тулд чи зүрх сэтгэлээ бизнесдээ зориулж, бизнесээ зүрх сэтгэлдээ тээж явах хэрэгтэй." - Томас Уотсон |
| ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
 | МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 49,962.34 нэгжид хүрч 0.81 хувийн өсөлттэй хаагдлаа.
Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2025 оны эхний улиралд жилийн өмнөх үеэс 2.4 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. ДНБ 2025 оны эхний улиралд 2.4 хувийн өсөлт үзүүлж 6.2 их наяд төгрөг болсон нь 2022 оноос хойших хамгийн муу эхний улирлын үзүүлэлт болж байна. Монгол улсын ДНБ 2023 оны 1-р улиралд 8.0 хувь, 2024 оны 1-р улиралд 7.9 хувийн тус тус өсөлт үзүүлсэн юм.
Ажиллах хүчний судалгааны 2025 оны 1-р улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 62.0 (1.5 сая) хувь нь ажиллах хүч, 38.0 (893.7 мянга) хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 62.0 хувь болж, өмнөх оноос 0.9 нэгж хувиар өссөн ба нийт 1.5 сая ажиллах хүчний 94.6 (1.4 сая) хувийг ажиллагч, 5.4 (79.0 мянга) хувийг ажилгүй иргэн бүрдүүлж байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ - АНУ болон БНХАУ-ын бодлого тодорхойлогч нар Швейцарт болсон яриа хэлэлцээрийн дараагаар худалдааны хурцадмал байдлыг бууруулах томоохон тохиролцоонд хүрсэн нь АНУ-ын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлт үзүүлэхэд гол нөлөөг үзүүллээ. Nasdaq Composite индекс 7.15 хувь, S&P 500 индекс 5.27 хувь, DJIA индекс 3.41 хувийн тус тус хүчтэй өсөлт үзүүллээ.
- Дэлхийн хоёр том эдийн засагтай улс хоорондоо тохиролцож, шинэчилсэн тарифыг 90 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан юм. Үүний үр дүнд АНУ-ын БНХАУ-д ногдуулсан тариф 145 хувиас 30 хувь болж буурах бол БНХАУ-ын АНУ-д ногдуулсан тариф 125 хувиас 10 хувь болж 90 хоног буурахаар боллоо.
- 2025 оны 4-р сарын байдлаар АНУ-ын инфляцын түвшин жилийн өмнөх үеэс 2.3 хувь өссөн үзүүлэлттэй гарсан нь дийлэнх шинжээчдийн таамаг болох 2.4 хувиас бага үзүүлэлт боллоо. Энэ нь 2021 оноос хойших хамгийн бага үзүүлэлт ба зах зээлд инфляцын түвшин бууралттай байна гэх дохиог өглөө.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны дайны хурцадмал байдал намжсан нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд эергээр нөлөөлж улмаар Европын хувьцаанууд өсөлт үзүүллээ. Тодруулбал, STOXX 600 индекс 2.10 хувь, FTSE 100 индекс 1.52 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Их Британийн ажилгүйдлийн түвшин 3-р сард 4.4 хувиас 4.5 хувьд хүрч өслөө. Урамшуулал цалин хасаж тооцсон хувийн хэвшлийн дундаж цалин (инфляцын дотоод дарамтыг хэмждэг гол үзүүлэлт) 3-р сард жилийн мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
- Их Британийн ажилгүйдлийн түвшин 3-р сард 4.4 хувиас 4.5 хувьд хүрч өслөө. Урамшуулал цалин хасаж тооцсон хувийн хэвшлийн дундаж цалин (инфляцын дотоод дарамтыг хэмждэг гол үзүүлэлт) 3-р сард жилийн мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.67 хувь, TOPIX индекс 0.25 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. АНУ болон БНХАУ хоорондын худалдааны маргаан зөөлрөх хандлага нь зах зээлийн сэтгэл зүйд эергээр нөлөөллөө.
- Өнгөрөгч 7 хоногт Япон улсын бодлого тодорхойлогчид АНУ-Япон улс хоорондын худалдааны хэлэлцээр үргэлжилж буй энэ үед АНУ-ын ногдуулаад буй бүх тарифын арга хэмжээг дахин хянаж үзэхийг мэдэгдлээ. Автомашин болон бусад бараанд ногдуулсан татварын үнэлгээг дахин хийхийг мөн уриаллаа.
- Япон улсын эдийн засаг 2025 оны эхний улиралд хүлээлтээс илүү их хэмжээгээр агшлаа. Эхний улиралд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) жилийн өмнөх үеэс 0.7 хувиар агшлаа. Энэ нь шинжээчдийн 0.2 хувийн агшилтын таамаглалыг давсан үзүүлэлт юм. ДНБ бууралттай гарсан нь Япон улсын худалдааны түнш орнуудын (БНХАУ тэргүүтэй) эрэлт сул байсантай холбоотой байлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-тай үүсээд байсан худалдааны хурцадмал байдал намжих мэдээ гарснаар БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрсөн 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.76 хувь, CSI 300 индекс 1.12 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. АНУ болон Хятад дараагийн гурван сарын хугацаанд өргөн хүрээний хэлэлцээр байгуулахыг зорьж байна.
- БНХАУ-ын Ардын банк 7 хоногийн хугацаатай урвуу репо хүүгээ 1.5 хувиас 1.4 хувь болгон бууруулж, мөн заавал байршуулах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар багасгах шийдвэр гаргасан нь худалдааны дайны эсрэг эдийн засгаа дэмжихээр хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ байсан билээ. Харин Гэсэн хэдий ч ойрын хугацаанд Засгийн газраас нэмэлт дэмжлэг үзүүлэх хүлээлт бага зэрэг сулраад байгаа бөгөөд АНУ болон Хятад дараагийн гурван сарын хугацаанд өргөн хүрээний хэлэлцээр байгуулахыг зорьж байна.
|
|
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ | Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
 |
Дэлгэрэнгүй |
| МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
 | ЭРДЭНЭ РЕСУРС 2025 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАН, БАЯНХӨНДИЙ ТӨСЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2025.05.16
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь 2025 оны 03 дугаар сарын 31-нд дуусгавар болсон нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулж, Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (“БХ” эсвэл “Төсөл”)-ийн явцын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
Дэлгэрэнгүй | |
ЗГДҮЦ-НЫ 5 ДУГААР САРЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭХНИЙ АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ 2025.05.15
Өнөөдөр (2025.05.15) Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа доорх товч тэмдэглэгээтэйгээр эхэллээ.
Дэлгэрэнгүй | |
| |
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт /Дилер/
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
| "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 +976 7010-0261 | |
|
|
|
|